
Хэрвээ ялаагүй бол тэр сонгуульд ямар нэгэн булхай, луйвар орсон. Эсвэл автомат санал тоолдог машин гацсан. Бусдаар бол бид заавал ялах ёстой. Олноороо төр барих ёстой. Сонгуулийн хууль, санал тоолдог машин бүр Ерөнхийлөгч хүртэл бидний талд.
АН-ынхан энэ үгийг л хэлэх үлдээд байх шиг байна. Юм хэтэрхээрээ юу болдог билээ дээ. Зайлуул. Өчигдөр зарим тойрог, хэсгийн хороод дээр дахин санал хураалт болсон. СХД-ийн дахин санал хураалтаар МАН 17, АН 17, харин МАХН 2 суудал тус, тус авсан гэнэ. Тэгтэл өнөөх эзлэн түрэмгийлэгч АН-ын арчаагүй нөхөд МАН-аас нэр дэвшигч таван гишүүнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 34.6.1, 34.6.2-т заасан хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн хээв нэг ярьж, ёстой “пэд пэд” авч байна. Ядахад яах гээд байгаа нь үл мэдэгдэх өнөөх Л.Эрхэмбаяр тэргүүтэй СХД-ийн АН-ынхан. Ямартаа ч эдгээр заалтуудад “Сонгогчдод мөнгө, эд зүйл, төлбөргүйгээр эд материал тараахгүй”, "Сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулахыг хориглоно" гэж заасан байдаг байна. Ер АН-ын тааллаар явбал ирэх дөрвөн жил сонгуулийн маргаан хийсээр дуусч магадгүй юм шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна