Чин хүсэл
2012/11/30
УИХ-ын чуулган энэ долоо хоногт бараг хуралдсангүй. Тодруулбал, ирц хүрэхгүй байгаа гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа юм. Уг нь чуулганаар шийдэх ёстой нэг номерын асуудал нь УИХ элэг бүтэн болох явдал. Зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэхээр АН-ын гишүүд, түүнийг нь танилцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нар өглөө эртлэн ирсэн ч МАН, МАХН-ны нөхдүүд чуулганд суухгүй байсаар энэ долоо хоногийн ажлын өдөр өндөрлөж байна. Харин хоёр намын гишүүд яагаад чуулганд чирэгдэл учруулах болов хэмээн олон хүн ярьж байгаа. Мэдээж  МАН-ынханд Өвөрхангайн хоёр суудлаа алдаж АН-ын гишүүдийг шүүхийн шийдвэр гараагүй байхад тангарага өргүүлэх нь тааламжгүй байгаа.  Мөн МАХН-ын тухайд өнөөдөр даргынх нь давж заалдах шүүх хурал болсонтой холбоотой биз. Ямар хариу гарахыг хүлээж, улмаар хэнийг УИХ-д суулгахаа шийдэх гэж цаг хожиж байгаа. Гэхдээ Н.Энхбаяр даргын шүүх хурал долоо хоногоор сунгагдсан болохоор ирэх долоо хоног хүртэл ямар арга сэдэж цагаа хумслах нь их сонин. Ер нь “Шударга ёс” эвслийн зүгээс Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг тангараг өргүүлэх хүсэлтэй явдаг болохоор ийм сонголт хийж байгаа байх. Эцгийг нь хэрэгт унагасан болохоор хүүг нь ч болтугай татаж авах гэсэн тэдний чин хүслийг хэн мэдэхгүй байхав дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин