Эксийг ирэх долоо хоногт
2012/11/30
МУ-ын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр 09:00 цагаас эхлэх байсан боловч шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гариг хүртэл хойшиллоо.
Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнбилэгт гадаадад эмчилгээнд явсан байгаа бөгөөд өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хурлыг хойшлуулахыг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн гэнэ.  Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх бүрэлдэхүүнд хандан шүүх бүрэлдэхүүн томилсон танилцуулах хүсэлт гаргасан. Ямартаа ч О.Сайнбилэгийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурал ийнхүү хойшиллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин