
Өнгөрсөн дөрвөн жил аймгуудын засаг ноёдод хатуухан бас халгаатай он жилүүд байв. Ээлж дараалан АТГ-т дуудагдаж амьдралынхаа “алтан” түүхийг нэг нэгэнгүй ярьж суусан. Зарим нь бүр аавын хаалга татаж байсан нь бодит үнэн. Гэхдээ хурган улс төрчдийн өмнө хуулийн байгууллага хүчин мөхөсдөж ихэнхи нь идэж уусанаа “булшилж”, эрх чөлөөтэй алхаж яваа. Үүний нэг жишээ араасаа олон арван авилгачдыг дагуулах АН-ын төлөөлөл аймгийн засгаар дахин сонгогдсон явдал. Нэг үгээр хэлбэл хавтгайруулан ялдаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сонгуулийн дүн бүрэн гарсан аймгуудыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хуралдуулж, Засаг даргаа томилох үүрэг өгсөн. Сайдын тушаалаар сонгуулийн дараах анхны засаг даргаа Өмнөговийнхон сонгосон. Тэгэхдээ бүр зартай засаг ноён Б.Бадрааг улируулан сонгосон. Тус аймаг 33 мандаттайгаас МАН- 11, АН-21, МАХН-1 суудал авсантай холбоотойгоор энэхүү томилгоо хийгдсэн бололтой. Уг нь Б.Бадрааг 4 жил ажиллахдаа хувьдаа завшсан мөнгө, хөрөнгөөрөө бусад аймгийн засаг дарга нараасаа давж сэтгэсэн гэх юм билээ. Тиймдээ ч 4 жил ажиллах бүрэн эрхийнхээ бараг 3 жилд АТГ-аар сэлгүүцсэн гэхэд буруудах зүйлгүй болов уу. Ямартаа АН-ын хүү дахин сонгогдож, авилгалын хэрэг дахин сөхөгдөх цаг айсуй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна