
Дахин санал хураалтыг энэ сарын 30-ны өдөр буюу маргааш зохион байгуулах болсон. Энэ өдөр ажлын өдөр учраас сонгогчийн сонгох эрхийг хангах, дахин санал хураалтад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор хорооны санал авах хэсэгт оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа сонгогчдод маргааш 08.00-14.00 цаг хүртэл чөлөө олгох гэнэ. Ингэхдээ ажил олгогч нь чөлөөг баталгаажуулахдаа сонгогчийн санал өгсөн тасалбарыг үндэслэл болгох юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна