Өнөө маргаашгүй УИХ-ын дарга З.Энхболд зөвлөх Г.Батхүү болон ангийн оюутан Д.Зоригт нарыгаа тангараг өргүүлэхээр бэлдэж сууна. Энэ талаар Ардын намынхан төдийгүй ард түмэн эрс эсэргүүцэж байгаа. Бүр болохгүй бол төрийн ордонд буйдантай тэмцэлээ “copy”-д, талбай дээр тал нь хашгирахад бэлэн байгаа гэнэ. Угаас сум дундын шүүхээс хоёр тал хоёулаа буруутай гэсэн мэдэгдэлийг хийгээд байгаа болохоор ингэж анд нөхөдөө суулгахын төлөө улайрч байхаар дараагийн хүнийг оруулж ирэх нь зүйтэй болов уу. Ямартаа ч энэ үйл явдалыг Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд “олонхиор түрий барьж нэрийг нь өргөн мэдүүлж буй нь улс төрийн том алдаа” хэмээн үзэж байна. Үнэхээр ч тийм гэдгийг хүн бүр мэднэ. Ард түмний сонголтыг гуйвуулах эрх АН-д баймааргүй л юм.



Сэтгэгдэл байхгүй байна