Монголын төрд сэтгэлийн “углуурга”-ын үгээ хэлэхээр албан тушаалаасаа татгалзсан энэ эрхэм өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянголчуудыг байлдан дагуулсан ч амжилтыг эс үзсэн азгүй нэгэн. Угаас улс төр гэдэг энэ өндөр хүний хөөцөлдөх ажил биш гэдгийг батлах мэт Баянголчууд ийн хөсөр хаясанд эмзэглэх хүн үгүй. Анх Шараваа гавьяат улс төрийн амьдралд “урт” хөл тавихдаа МАН-ын дотроосоо ялзарсан байдлыг цэвэрлэж, шинэчлэл хийнэ хэмээх дорвитойхон дуугарч байсан удаатай. Бүр хэвлэлийн хурал энэ тэр зарлан хэн хүнээс илүү хөдөлмөрлөхөө гайхаж, МАН-ыг дахин улстөрийн томоохон хүчин болгоход хамаг бүхнээ зориулахаа андгайлж явсан. Гэвч түүний энэ “том” мөрөөдөл талаар болчихлоо. Тэгэхээр түүний мөрөөдлийг биелүүлэх дараагийн сонгууль хол байна даа, хол байна. 


Сэтгэгдэл байхгүй байна