
СЕХ-ноос нэр дэвшигч Д.Арвиныг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож УИХ-ын даргад түүний нэрийг өргөн мэдүүлэхээр болсон гэнэ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нд буюу орон нутгийн сонгуультай давхцуулан УИХ-ын дахин санал хураалт болсон. Сонгуульд нэг намын хоёр буюу МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, Д.Арвин нар тус тойрогт өрсөлдсөн. Хэдийгээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт сонгогчдын ирц хүрээгүй ч Сонгуулийн тухай хуульд дахин санал хураахад ирцийн талаар ямар нэгэн нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас ирцэд ямар нэгэн босго хувь тавихгүй гэдэг байна. Тиймээс дахин санал хураалтаар олонхийн санал авсан Д.Арвины нэрийг ийнхүү СЕХ-ноос УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна