
УИХ-д МАХН-ын нэг суудал эзнээ хүлээж байгаа. Уг нь энэ суудалд хуульч Ц.Оюунбаатарыг суулгахаар ярилцаад байсан ч тодорхойгүй шалтгаанаар өнөөг хүртэл тангарага өргүүлсэнгүй. Тэгтэл МАХН-аас “Батлан хамгаалах яамны бичгийг үндэслэн Э.Батшугарын асуудлыг дахин хэлэлцэж, авч үзээч гэсэн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа” хэмээн баттай эх сурвалж дуулгалаа. Тэгэхээр СЕХ-ноос ямар шийдвэр гарахыг хүлээж байгаа аж. Шийдвэр гарсны дараа харин хэн тангараг өргөх нь тодорхой болох гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна