Хавтгайрсан ялалтын ааг, хавтгайрсан авилгалын эх бүү байг
2012/11/22
Орон нутгийн ИТХ-ын сонгуульд ардчилсан намынхан “хавтгай” ялсан хэмээх үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг байн байн давтан баярлаж сууна. Хавтгай ялна гэж яадаг ч юм, бүү мэд. Ёстой нөгөө “үзээгүй юм аа үзэж үхэр цам харайна” гээч болж байгаа бололтой. Хоёр сонгуульд ялалт байгуулсан хүмүүс ингэж “мундаг”-лахаас ч яахав. Ямартаа ч эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч АН олонхи болсон нь нэгэнт тодорхой байгаа. Тэгэхээр олуулаа бус олонхоороо төр барих болж байна.  Өмнө нь “бөөнөөрөө” төр барьж байсан Ардын намын алдаа эндэгдэл өдгөө ч “булшлагдаж” амжаагүй байгаа гэдгийг юу юунаас эрхэмд үзэх нь хэрэгтэй болов уу. Дөнгөж сая МАН-ынхан хэвлэлийн бага хурал зарлаж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь бас сонирхол татлаа. Энэ үеэр Ө.Энхтүвшин дарга  “Ардчилсан нам 14 аймагт ялалт байгууллаа гэж мэдэгдэж байна. Энэ дүн яаж гарсныг мэдэхгүй. Нийслэлд нийт 357 хэсэг байгаагаас 186-д сонгогчийн ирц хүрсэнгүй. Тиймээс дахин санал хураалт явагдах нь тодорхой боллоо. СЕХ өдийд урьдчилсан байдлаар дүнгээ хэлэх ёстой. Гэтэл өнөөдөр хүртэл дүнгээ гаргаж чадахгүй байна. Машин ашигласан үр дүн харагдсангүй. Энэ бүхэн анхаарал их татаж байна” гэсэн. Үнэхээр анхаарал татахгүй гээд яах билээ. Анх удаагаа автомат машинаар тооллого явуулж байгаа болохоор. Урьд өмнөх сонгуулийн дүн тэр шөнөдөө багтаад гардаг байсныг хүн бүр мэднэ. УИХ-ын сонгууль ч тэр мөн их хүлээлгэсэн дээ. Одоо бас  л тэр “автомат” гэх тодотголтой машин нь хүлээлгэсээр байна. Энэ хооронд юу эсийг амжуулахав.  Хамгийн хачирхалтай нь яагаад ийм удаан хүлээлгэнэ вэ?  Арай “автомат авилгалч” биш байгаа гэх бодол өөрийн эрхгүй төрсөнийг нуух юун. Юутай ч олон үгийг үл нуршаад олонхи болсон хараацайнууддаа амжилт хүсье. Ардчилсан нам 1996 оноос хойш анх удаагаа ардчилалыг Монголд цэцэглүүлэх боломжоо авлаа.  Монголын ард түмэн ардчилсан сонголтоо бататгаж, АН-д ихээхэн итгэл найдвар хүлээлгэсэн болохоор авилгалаас ангид байж ард түмнийхээ төлөө ардчилсан төрийн ёсоор ажиллана гэдэгт итгэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    tiimee unen MAH olon jil tur barihdaa yuu ch hiigeegui ym chin odoo hiine gej yu bhavdee odoo ardchilaliig songoh tsag hediinee bolson
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • ard
    MAN iihan booj uhehnee ochnoon jil tur barichaad uych hiigeegui humuus odoo um hiine gej uy bhav d tsaashdaa MAN MAHN hoer nernees uur um uldehgui yagaad gevel komunist uzel sanaa deglem ustaj ugui bolson AN iin gol sanaa bol erh chuluu ardchilsan uzel hen erh chuluugui baihiig husehiin be
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • ХӨВСГӨЛ АЙМАГТ МӨН АДИЛ ШҮҮ
    2012 оны 11 сарын 25 | Хариулах
  • ИРГЭН
    БАГАНУУР ДҮҮРЭГТ МӨН АДИЛ
    2012 оны 11 сарын 25 | Хариулах
  • ИРГЭН
    МАНАЙ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АРДЧИЛСАН НАМ 100 ЯЛСАН ШҮҮ
    2012 оны 11 сарын 25 | Хариулах
  • ardchilaliihan maani ih ulsjeeireh 4 jildee ikh idej uuj ard bidendee uldegdel Husmaa haramgui hairlaarai
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • ardchilaliihan maani ih ulsjeeireh 4 jildee ikh idej uuj ard bidendee uldegdel Husmaa haramgui hairlaarai
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Ene mashin gedeg bol ANU-aas avchirsan avilgaliin neg suljeeT anar ingej ard tumniig huurahaa boli dooArdchilal jinhen utgaaraa sunsusen shuu dee
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • ХАВТГАЙДАА ЯЛСАН ГЭСЭН ҮГИЙН УТГЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ АН-Д АМЖИЛТ МАН-Д МӨХЛИЙГ НЬ ЕРӨӨЕ
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • MAN ii maligar shar uwgun Enkhtuwshin say tv r yarij bn teneg uwgun soliordog bn shde yaj l ardchilal ardchilsan namig dooshno hiiydee gesen baidaltai bur ug bur ni
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • MAN ii nowsh nar odoo zugeerl baichih tehuu guij bn yamar yadargaatai araas ni buun nehel hatuu bolchihiin ta nar muusainuud gaduur ard tumen yur ni ta narig sailj saishaaj bhgui bgaag mederch bgaa bizdee teneg l bish bol Yagaad MAN ii nowsh nar uyiin ued yalj bh yostoin be aliwaa yum eelj dugaartai bdgin lalruudaa
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
Сонин хачин