Өвөрхангайн хоёрыг тангарага өргүүлэх нь хуульд нийцэх үү. Өнөөдөр хэсэг хугацаанд завсарлага аваад байсан чуулганы хуралдаан эхлэнэ. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын зарим гишүүнийг тангарага өргүүлэх эсэх талаар хэлэлцэх учиртай. Тухайлбал УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн оронд орж ирэх хатагтай Д.Сарангэрэл, хуульч Ц.Оюунбаатар болон Өвөрхангайд ялалт байгуулсан гэх Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлнэ. Ц.Оюунбаатар, Д.Сарангэрэл нарын хувьд ном журмынхаа дагуу шийдэж байгаа асуудал. Харин Г.Батхүү, Д.Зоригт нарыг ямар үндэслэлээр тангарага өргүүлж байгааг мэдэхгүй юм. Тэгэхээр өнөөдөр АН-ынхан хүч түрэмгийлэх үү аль эсвэл Ардын намынхан хаалга дарах юм болов уу. Харж л байя.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна