Үүл даргын “үлгэр” үнэн байх болтугай
2012/11/16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг танилцуулж байна. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажлуудыг амжуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм. Уг нь хийж, гүйцэтгэж гэмээнэ Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрөөр харах боломжтой болох нь. Засаг даргадаа амжилт хүсье.

НЭГ. АГААР ЦЭВЭР УЛААНБААТАР

1.1.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:
1.1.1 Улаанбаатар хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд, хиймэл нуур, цөөрөм, усан оргилууруудыг байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ.    /2013-2016/
1.1.2 Гэр хороололд дахин төлөвлөлт хийж айл, өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох замаар агаарын бохирдлыг бууруулна.      /2013-2016/
1.1.3 Дулааны төвлөрсөн болон бие даасан эх үүсвэрээр хангах боломжгүй гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан  түлш болон утаа шүүгчээр хангана    /2013-2016/
1.1.4 Троллейбус, рейлбас, тусгай замын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, стандартаас илүү хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, журамлах замаар автомашинаас хамааралтай агаар бохирдуулалтыг эрс багасгана.     /2013-2016/
1.1.5  Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг үе шаттайгаар зүлэгжүүлэх буюу хатуу хучилттай болгох  журам гаргаж мөрдүүлнэ.     /2013-2016/
1.1.6 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хэрэглээнд нэвтрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.    /2013-2016/
1.1.7 Усан халаалтын болон технологийн зориулалт бүхий зуухнуудад бүртгэл хяналтын тогтолцоо нэвтрүүлж, технологийн шинэчлэл хийнэ.    /2013-2016/

1.2.Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр:
1.2.1  Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг үе шаттайгаар тусгай зориулалтын техник, хэрэгслээр хийж гүйцэтгэнэ.    /2013-2016/
1.2.2  Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна.    /2012-2013/
1.2.3 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх шат дараалсан арга хэмжээг авна.    /2013-2016/
11.2.4 Улаанбаатар хотын аюултай хог хаягдлыг цуглуулан устгах менежментийн шинэ тогтолцоог бий болгоно.     /2013/

1.3.Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
1.3.1 "Улаанбаатар хотын цэцэрлэгжилтийн мастер төлөвлөгөө"-г боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.     /2013-2016/
1.3.2 Нийслэлийн иргэд, байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог бий болгон хөгжүүлнэ.    /2013-2016/
1.3.3 Өөрийн эзэмшлийн талбайн тохижилтыг хийж, хариуцан хамгаалж, өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжийг шинээр байгуулж, арчлан хамгаалж, тохижуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулна.    /2013-2016/
1.3.4 Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж хотын ногоон бүсийг 20 хувь хүртэл нэмэгдүүлж, "Хотын эко цагдаа" ажиллуулна.     /2013-2016/
1.3.5 Хотын ногоон бүсэд ахмадын амралт, сувиллын газар, хүүхдийн зуслангуудыг нэмж байгуулна.    /2013-2016/

1.4.Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр:
1.4.1 Туул, Сэлбэ голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна.    /2013-2016/
1.4.2 Хот орчмын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг хязгаарлаж, байгалийн нөхөн сэргээлт хийнэ.    /2013-2016/
1.4.3 Хотын төв цэвэрлэх байгууламжийг технологийн шинэчлэл хийж өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хотын алслагдсан хэсэг, дагуул хот, тосгодод бие даасан орчин үеийн шинэ технологийн цэвэрлэх байгууламжуудыг байгуулна.    /2013-2016/
1.4.4 Ахуйн ба үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.    /2013-2016/

ХОЁР. АМИНЫ СУУЦТАЙ УЛААНБААТАР
2.1.  Хот төлөвлөлт, газрын харилцааг нээлттэй, ил тод болгох  чиглэлээр:
2.1.1  Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчилан батлуулж, үе шаттай хэрэгжүүлнэ.    /2013-2016/
2.1.2 Иргэдийн оролцоотойгоор газар зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, барилга, обьект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг заавал авдаг болно.    /2013-2016/
 2.2.    Гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх чиглэлээр:



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • 61 zochin 76
    17 Ardchilsan nam alna hyadna halna solino shinechlene horino buulgana nuraana Heldeg hiideg zuil ni eroosoo l ene Shinechleliig ingej ch hiideggui bhaa 44
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • 75 zochin 2
    55 Ardiin namiig ard tumen demjdeg Ardchilsan namiig avtomat mashin demjdeg Unen gj ene dee 11
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
Сонин хачин