
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж үүрэгт ажил, албан тасалгаагаа хүлээлгэн өгсөн явдал сүүлийн үед жинхэнэ сенсааци байв. Нэгэнт тодорхой шалтгаанаар гарсан болохоор түүний талаар энд өгүүлэх нь илүү биз. Тэгвэл У.Хүрэлсүх гишүүний оронд Д.Сарангэрэл хатагтай орж ирэхээр өдөр хоногоо хүлээж байгаа. Харин түүний өрөөнд Д.Сарангэрэлийг орох болов уу гэтэл УИХ-ын гишүүн, МАН-ын журмын нөхөр Я.Содбаатар нь гарна уу, үгүй юу л тухалсан. Давчуухан бас бүгчим өрөөнд улсынхаа ажлыг эрхэлдэг байсан Я.Содбаатар гишүүний хувьд энэ өрөө эрх чөлөө л гэсэн үг. Дээрээс нь үй зайгүй үнэнч анд, ангийн нөхөр Ж.Энхбаяр гишүүнтэй өөд өөдөөсөө харсан байрлалтайг яана.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна