
Түр завсарлаад байгаа УИХ-ын чуулган дараа долоо хоногт буюу орон нутгийн сонгуулийн маргаашнаас хуралдаж эхэлнэ. Үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс ажлын хэсгүүд хуралдах хуваарь гарсан гэнэ лээ. Чуулганаар хэлэлцэх ёстой олон асуудал байгаа ч хамгийн түрүүнд УИХ элэг бүтэн болохоор шийдэж хуралдаанаар зарим нэг хүмүүсийг тангарага өргүүлэхээр болсон гэх. Тухайлбал УИХ-ын аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, хуульч Ц.Оюунбаатар нар тангараг өргөх тухай яригдаад эхэлчихсэн. Д.Сарангэрэл, Ц.Оюунбаатар нар ч яахав ном журмынхаа дагуу бүрэн эрхээ баталгаажуулж байгаа хүмүүс. Харин Өвөрхангайн хоёрын хувьд олны анхаарлыг татаж, тэр хэрээрээ хардалтыг төрүүлээд байгаа нь нууц биш. Ямартаа ч Сонгино- Хайрхан дүүргийн асуудлыг шүүхээр шийдэх болсон бол Баянзүрх дүүргийн асуудлыг дахин сонгуулиар шийднэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна