
Сонгууль юу юугүй болох гээд төрийн түшээд тал тал тийш одоцгоож байх шиг байна. Өнгөрсөн чуулганы хуралдаанаар УИХ-ын намрын чуулганыг найм хоног завсарлуулахаар кноп дарсан. Тэгээд л мань эрхмүүд өөрсдийн нам, намын хүнээ зад рекламдахаар хөдөө орон нутагруу хүлгийн жолоо залсан бололтой. Төрийн ордон нам гүмхэн байна лээ. Уг санаа нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор эрхэм гишүүд хөдөө орон нутгийг зориод байгаа гэх ч өөрийн эрхгүй хардах сэтгэл төрөөд байна. Ямартаа ч УИХ-ын дарга З.Энхболд гэхэд л өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа сурагтай. Цаашлаад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнодод гээд л тойргоор сонгогдсон нь тойрогтоо, жагсаалтаар орсон нь аймгуудад хувиарлагдсан гэнэ шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна