Ийм хуультайгаа сая мэдлээ
2012/11/12
Сонгуулийн ерөнхий хорооны дарга солигдсон биш МАН-ынхан үгээ барж, үсээ зулгааж суухад хүрэх шив. Угаас СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэмээх нөхөр АН-ын угшилтай улаан ардчилагч хүн байсан болохоор тэр үү, аль эсвэл ах данзангууд нь төрийн эрх барьж байгаа болоод тэр үү. Өнгөрсөн сонгуультай холбоотой маргаан бүрийг л  төрийн толгойд заларсан цөөхөн хэдэн ардчилагчдын тал шийдэх боллоо. Дөнгөж даргаар ирмэгцээ л Өвөрхангайн тойргийн асуудлыг АН-д хаяглан шийдэж өгсөн. Тэгвэл төдийгөөс өдий хүртэл дахин сонгууль хийнэ хэмээн баярлаж явсан ард түмний аваргыг аваад шидэхээр болчихсон зар түглээ.   Мар¬гаан¬тай, дахин санал ху-раалт явуулах шаардла¬гатай гэж үзсэн Баянзүрх, Сон¬гино¬хайрхан дүүргийн төлөөлөл тангаргаа өргөж амжаагүй явсан. Энэ тал дээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн асууд¬лыг дахин са¬нал хураалт явуулж шийдэх тухай СЕХ-ны мэдэгдэл гараад байсан удаатай. Харин энэ асуудал сүүлийн үед няцаагдаж Сон¬гинохайр¬хан дүүрэгт дахин санал хураалт явуулахгүй бай¬хаар бол¬жээ. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.4-т "нам эвсэл нэр дэвшигчийн саналын дүнг хүчинтэй сана¬лын хуудаснаас тооцно" гэсэн заалт байдаг гэнэ. Л.Эрхэмбаярын санал нь санал хураалтад оролц¬сон нийт 113970 сонгог¬чын сана¬лыг хувилж үзвэл 26.9 хувь, харин хүчинтэй санал өгсөн хуудаснаас хувилбал 29,1 болж байгаа аж. Тэгээд л Л.Эрхэмбаярыг ногоон гэрлээр УИХ-д суулгахаар болж байх шиг байна. Харин яагаад ийм хууль байдгийг гэнэтхэн санав. Энэ хуулиа эргээд харах хугацаа бага байгаагүйг хүн бүр хэлнэ. Эсвэл харахыг хүсээгүй юм болов уу. Ер нь энэ явдал Монгол улсад хууль ямархуу хэрэгжиж байгааг харуулж байна. Иргэд эндээс өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз.   Ямартаа ч аварга Д.Сумьяабазар одоо яах бол гэдэг л сонин байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин