Биеэ бодоорой эрчүүдээ
2012/11/12
УИХ дахь есөн хатан ухаантануудын нэг шинэхэн гишүүн  С.Одонтуяаг сонгуулиас өмнө хүн бүр андахгүй байсан. Учир нь энэ бүсгүй УИХ-д сонгогдохоосоо өмнө үргэлж олны дунд үзэгдэж, “twitter, facebook”-ын үнэнч хэрэглэгч байсан ч өдгөө хаана юу хийж яваа нь үл мэдэгдэгч болоод буй талтай. Гэвч гишүүн маань саяхан нэг хэвлэлд ам нээж сэтгүүлчтэй жаал хөөрөлдсөн байх юм. Түүний ярилцлагын гол агуулга нь ирэх сонгуультай холбоотойгоор эмэгтэйчүүдээ дэмжиж талаар ярих байсан бололтой.  Харамсалтай нь гишүүн маань нэгэн судалгааг хийлгэж түүндээ тулгуурлан эрчүүддээ зөвөлгөө өгөөд амжсан байна лээ.  Тэрээр “Саяхан Эрүүл мэндийн яамнаас нэг судалгаа гаргуулж, харлаа. Гэтэл 6-60 насны эрчүүдийн нас баралтаар Монгол Улс тэргүүн эгнээнд ор¬чихсон байна. Бүр дайн, дажинтай газраас ч өндөр. Эндээс харахад эрчүүд маань өөрсдийнхөө эрүүл мэндийг бодохгүй, ажлын төлөө зүтгэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр өөрсдийнхөө эрүүл мэндийг бодохгүй байгаа хү¬мүүс яаж бусдынхыг бодох вэ. Нэгэнт тэд ийм байдалтай байхад үүнийг эмэгтэйчүүд анхаарах шаардлагатай” хэмээсэн. Тэгэхээр эмэгтэйчүүд төрийн эрхийг бариад эрчүүд нь гэртээ хүүхэд багачуудаа хараад л сууж байх нь дээ. За, ямартаа ч төрийн харчууд минь биеэ бодоорой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Энэ чинсь учиргуй эдийн засгийн онол Ярьдаг бишсэн бил уу
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
Сонин хачин