Цэцгэнд төөрсөн эр хүн
2012/11/09
Буурал үсээр имиж хийж, модны наагуур цаагуур сэтгүүлчдийн хараанаас бултаж яваа энэ эрхмийг Б.Гарамгайбаатар гэдэг. Ингэж хэлэхийн учир түүнийг тойргийнх нь сонгогчдоос нь өөр хэн ч танихгүй болов уу. Тэр болгон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд баригдаж олны өмнө гараад байдаггүй энэ нууцлаг эрхэм өдгөө эдийн засгийн байнгын хороог толгойлж байгаа. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг анх улс төрд хөл тавихад нь замын тендерээр бэлжиж, улмаар УИХ-д шургаж, улс төрчийн карьераа байнгын хорооны даргаар эхэлсэн азтай гишүүн хэмээн тодотгож байсан удаатай. Мөн  АН-ын авч болохгүй, хаяж болохгүй гишүүдийн нэг. Нэг үгээр хэлбэл Б.Наранхүү найзтайгаа адил нутаг усандаа бэл бэнчингээрээ гайхагдсан, сонгуульд гараад ирэх хамгийн өндөр магадлалтай болохоор л түүнийг АН-ынхан өөд нь татсан гэдэг.  Ямартаа ч шинэхэн гишүүн маань цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг ангийн нөхдөөсөө тасраад зогсож байгаа нь энэ.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    х ахахахаха гоё шаажэээ
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin
    bas neg avch ch bolohgui hayjch bolohgui nuhur bainaa sumo batbayr
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
Сонин хачин