У.Хүрэлсүх, Ц.Шаравдорж нарыг ажлаас нь чөлөөллөө
2012/11/08
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх, Ц.Шаравдорж нарыг албан үүргээс нь чөлөөлөх эсэх талаар хуралдаж байгаа билээ. Тэгвэл дээрх хоёр хүний талаар гишүүд байр сууриа илэрхийлж санал хураалт явуулахад  тэднийг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. У.Хүрэлсүхийн тухайд ар гэрийн шаардлагаар ч гэсэн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж төрийн ажилд хүндрэл учруулах нь буруу хэмээн АН-ын ихэнхи гишүүд үзэж байсан юм. Харин АН-аас бусад намын гишүүдийн хувьд ажлаас нь чөлөөлөх нь тэр хүнд тусалж байгаа хэрэг болно хэмээгээд ийн дэмжсэн юм.  Тэгвэл яг одоо өглөө 10 цагаас эхэлсэн чуулганы хуралдаанаар  тамгын газрын  дарга Ц.Шаравдоржийн албанд залгуулан суух Б.Болдбаатарын асуудлыг хэлэлцэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин