Ёстой “ёндоогүй” эр
2012/11/08
Энэ эрийг ингээд хэлчихэд ер буруудах зүйлгүй болов уу. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр дүүргийн АН-ын даргаар олон жил ажилласан багагүй туршлагатай нэр цэвэр улстөрчийн нэг гэгддэг.  Харамсалтай нь тэр сонгуульд ёстой “ёндоогүй” эр. Уг нь Их хуралд суух зөндөөн боломж түүнд байсан байх. Намын дарга хүн гэдэг чинь тэрүүхэн тэндээ л хэмжээлшгүй их эрх мэдэлтэн байдаг шүү дээ. Гэвч мань хүн олж авсан мандатаа байнга л азгүйтэж алдаж байдаг ч УИХ-д суухын тулд уйгагүй тэмцдэг шаргуу зантай нөхөр гэнэ лээ. Өмнө нь хэд хэдэн удаа энэ суудлын төлөө тэмцэж алдсан Л.Эрхэмбаяр энэ жил мөн л азгүй зан нь хөдөлж дахин сонгууль хийхээр болоод буй. Энэ хооронд хоёр нэр дэвшигч сурталчилгаа хийхийг хориглосон ч мань хүн битүүхэндээ л “пиар” маягийн юм хийж, энд тэндэхийн хурал цуглаанаас хожидохгүй яваа шүү. Тэгэхээр гараад ирэхийг хэн байг гэхэв.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • çî÷èí
    ýðõýìáàÿð ãàðàõ áîëîâ óó äàà ãàðààä þó õèèõ þì áîë äîî ò¿ìýí øóâóóòàà ë àæèëëóóëààä ÿâæ áàéâàë áîëîî äîî
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
Сонин хачин