Дахиад л хулхидлаа даа
2012/11/06
Хүн бүрийн сонирхолыг татаж, анхаарлын төв цэгт нь хадгалагдсаар ирсэн “худалч”  2-ын мэтгэлцээн зүгээр л “пиар” болоод өнгөрч байх шиг байна.  Гэхдээ яг өнгөрчихөөгүй л дээ. Өнөө хоёр эрхэм гишүүн маань өнөөдөр болохоор төлөвлөөд байсан уг мэтгэлзээнээ энэ сарын 18-ыг хүртэл сунгаад орхив. Аль 10-аас эхлээд л олныг байлдан дагуулсан С.Ганбаатар, С.Баярцогт нар энэ талаар “Бэлтгэл ажлаа хангах, телевизүүдээс цаг авах, мэтгэлцээнийг хөтлөн явуулах хөтлөгчөө сонгож, ямар зарчмаар мэтгэлцэхээ тогтох, түүнийг үр өгөөжтэй болгох талаар яриад дээрх хугацааг товлохоор тохирсон” хэмээн хэвлэлийнхэнд учирлаж сууна. Бид ч яахав тэртээ тэргүй эрхэм түшээддээ молигодуулсаар ирсэн. Харин ард түмэн хэрхэн хүлээж авах бол доо. Хөөрхий.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин