У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзлаа
2012/11/02
УИХ-ын дарга  З.Энхболдод  өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ  өгсөн байна. Уг нь МАН-ынхан ирэх долоо хоногт хуралдаж уг асуудлыг хэлэлцэх байсан ч тэрээр өнөөдөр өргөдлөө УИХ-ын даргад өгчихлөө. Харин УИХ-ын дарга түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мэдээж түүнийг яагаад ийнхүү өргөдөлөө өгсөнийг хүмүүс янз бүрийн л байр сууринаас тайлбарлаж байна.  
Зарим эх сурвалжийн мэдээллээр эрхэм гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэсэн. Мөн зарим нь Г.Баярсайхан гишүүнтэй маргалдсан маргаанаас үүдэлтэй гэж үзэж байгаа аж. Түүгээр ч барахгүй гишүүний бие бус гэргий нь гадаадад эмчилгээ хийлгэх шаарлагатай болсоноос ийнхүү өргөдөлөө өгөхөөр болж байгаа хэмээн тайлбарлах хэсэг байна. Ямартаа ч түүнийг асуудал тун удахгүй тодорхой болох биз ээ. Бид өмнө нь мэдээллэж байсанчилан түүнийг УИХ-аас гарсан тохиолдолд листээр дараагийн хүн болох Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангарага өргөх учиртай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • za yavna l bizde een hend heregtein
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • haramsaltai l baina
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • Elbege
    Mongolin trod xeregtei xvn deee
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • Намын ирээдүй гэгдэх залуус нь Содбилэг Номтойбаяр хоёроо тойрон эргэдэг сонин гарууд байдаг Энэ нам сайн байх нь энэ улсад л хэрэгтэй бн
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • Намын ирээдүй гэгдэх залуус нь Содбилэг Номтойбаяр хоёроо тойрон эргэдэг сонин гарууд байдаг Энэ нам сайн байх нь энэ улсад л хэрэгтэй бн
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • Лидер төрөхгүй нам юм даа
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • uuu ashgui ashgui teneg galzuu malaa harin ch oroitoj garsan yum hurdhan shig zailj uz
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • ZOCHIIN
    Enliin ´ e Hurelsuh chin nuguu ali deer ueiin ulsiin ih hurliin gishuun biz dee Bas nuguu badamjunai tei hamt Kasinogiin hergeer ordog nuhur munuu ene hun
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
Сонин хачин