Ингэхэд, тасалгаандаа цэцэг тарьсан уу гишүүн ээ
2012/11/01

Монгол Улсын ерөнхийлөгчөөр анх улс төрийн тавцанд хөтлүүлэн гарч улмаар “Монголын улс төрд мод тарина” хэмээн үй зайгүй рекламдсаар Чингэлтэй дүүргийн ард иргэдийг сэнхрүүлсэн энэ эрхмийн хэлсэн уг, уриаг хүн бүр мэдэж байгаа. Бүр сонгуулийн өмнөхөн “Хүрлээ, Цогоо гуай” хоёр аймар тунхагласаныг нь сонсоогүй хүн гэж байхгүй байлгүй. Тэгэхээр түүний амлалт хэр биелэсэн юм бол оо. Чингэлтэйн зарим нэг иргэдээс асууж үзлээ л дээ. Мань хүн бокс тоглосондоо ичээд тэр үү, юу ч хийж амжаагүй болоод тэр үү тойргоо эргэж хараахан чадаагүй яваа гэнэ лээ. Үнэхээр ч Г.Баярсайхан гишүүний тарьсан мод гээд үзүүлэх юм ургаагүй байгаа. Зунжингаа, намаржингаа л шороо тоос бослоо шүү дээ тэр Чингэлтэйд нь. Тарина гэсэн модноос хэд нь ургасныг Чингэлтэйхэн төдийгүй нийслэлчүүд  дүгнэж байгаа байх. Нийслэлийнхэнд ногоон мод цэвэр агаар шиг хэрэгтэй бас улстөрд эрүүл агаар оруулах нь түүнээс дутахааргүй чухал гэж тэр хэлж байсан нь үнэн. Тиймдээ ч Чингэлтэйхэн түүнд  хоёр дахь удаагаа итгэл хүлээлгэн сонгоод байгааг нэг сануулах хэрэгтэй биз ээ. Сонгогдоод удаагүй байгаа хүнээс юу нэхээд байна аа гэж бодох нэгэн байх болов уу. Энэ амлалт, уриагаа аль 2008 онд хэлсэн болохоор л. Өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа “моднууд”. Ямартаа ч “мод хугалах нь бүү хэл, хамгаалах ёстой гэж сургадаг байсан” хэмээн өөрийгөө өөхшүүлэх эрхэм гишүүн маань Монголын улс төрд мод тариад “ногооруулчихгүй” юм аа гэхэд өөрийн өрөө, тасалгаандаа эрх биш ганц нэг цэцэг ч болтугай ургуулж буй гэдэгт найдая.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • xexe tiim shuu
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • ene ugasa l hudalaagiin hudala shd hiisen yum yuuu ch bgui hiih geed ch chadahgui tolgoi ni ch hurehgui bhaada yalt ch ugui ardchilsan namig demjiheer l ene tenegig demjih bolj bgaa bgui yu songogchid unen haramsch baidag shd
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • chingeltei
    Ene bayarsaihaniig harahaar l neg l hudlaa gar haragdaad bdagAN- sain ch hun bnsaar ch hun bnaaa
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • chingeltei
    Ene bayarsaihaniig harahaar l neg l hudlaa gar haragdaad bdagAN- sain ch hun bnsaar ch hun bnaaa
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • тарьсан ш дэ
    тарвсан ш дэ та нар л олж хараагүй харамсалтай нь уулын орой дээрхийг нь салхи аваад явсан хормой хавийхийг нь ямаа зулгаагаад үлдсэнийг нь хугачаад түлчихсэн байна лэ тэрч яах аргагүй МАНын хулгайчуудын хийсэн ажил л да одоо тасалгаандаа цэцэг тарихаар туслахдаа захиалга өгчихсөн байгаа эрээнээс үр саваа авхуулнаа харж байгаарай
    2012 оны 11 сарын 03 | Хариулах
  • uhamsariin shaa ch oligtoi er hun shig avchihaj chaddaggui ene muu pizda u hiij chadah ve dee zailuul
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • tiim shuuu
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • tiim shuuu
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
Сонин хачин