Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах асуудал яригдаж эхэллээ. Ер нь энэ хүнийг ажлаас нь чөлөөлөх шаардлагатай хэмээн хэд хэдэн удаа яригдаж байсан. Гэвч энэ нь тодорхой үр дүнд хүрдэггүй юм. Тус дүүрэгт гарсан хоёр ч ослоос болж хүүхдүүд эндсэнд хариуцлага хүлээлгэн Л.Амгаланг албан тушаалаас нь огцруулах саналыг өнгөрсөн сард Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл гаргаад байсан ч ИТХ-ын гишүүдийн дийлэнх нь уг саналыг дэмжээгүй юм. Гэвч түүнийг халах шаардлагатай эсэхийг өнөөдөр болох Баянгол дүүргийн ИТХ-аар хэлэлцэхээр 12 гишүүн санал оруулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна