Баянгол дүүрэг энэ нөхрийнх юм биш үү
2012/10/30
УИХ-ын гишүүн, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ хэмээх энэ “том” эр  ИТХ-ын сонгуульд нэлээд хүчтэйгээр оролцох сурагтай. Түүнийг  гэр бүл, хамаатан садан нийлсэн 14 хүн Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшихээр нэрээ өгөөд байгаа гэнэ шүү.  Тухайлбал  С.Эрдэнийн  охин Э.Содгэрэл Баянгол дүүрэгт АН-ын жагсаалтын 1-рт бичигдсэн бол хүү Э.Ганболор нь 8-р хороонд, эхнэр Н.Нинжбадгар нь  20-р хороонд, туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од 14-р хорооноос нэрээ дэвшүүлсэн байгаа хэмээн зарим хэвлэл мэдээллээр цуураад эхэлчихлээ. Тэгэхээр эдгээр хүмүүс нь гараад ирвэл С.Эрдэнэ гишүүн айх аюулгүй амь зууж, Баянгол дүүргийг өмчилөөд авах бололтой.  



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ИРГЭН
    ЭНЭ ХҮНИЙ ДҮҮРЭГ ШҮҮ
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • icheeech
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • tuya
    hen ch garch bnoo hogiig mini l salgaj ogoojee dureg horoog min
    2012 оны 10 сарын 30 | Хариулах
Сонин хачин