Тэр залбирч байна
2012/10/30
Тэр залбирч байна. УИХ дахь “Шударга ёс” эвсэлийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү залбирч байна л даа. Харин тэр юуны төлөө ингэж залбирч байгаа юм бол оо. Эмнэлэгт хэвтсэн шигээ  ялаа эдэлж буй экс Ерөнхийлөгчийнхөө төлөө юу. Эсвэл энэ эрхэм өөрийнхөө төлөө юу. Магадгүй монголын ард түмний төлөө ч байж болох шүү дээ.  Гэхдээ би бодохдоо О.Баасанхүү гишүүнийг гэмшээд л ингэж залбирч суугаа болов уу гэж “оношлосон” юм.  Учир юу вэ гэхээр саяхан болж өнгөрсөн Өвөрхангайн тойргийн асуудлаар төрийн ордныг гадна доторгүй түгшээсэн суулт.  Энэ үеэр энэ эрхэм хамгийн “мундаг” нь байсан юм л даа. Увсын ах Ц.Нямдоржийгоо түмэн олон хэвлэлийнхэний өмнө улалзуулаад л, /өнөөх нь мэнгээ тэмтэрч өөдөөс нь харж ичингүйрэхээс өөр юу ч хийгээгүй/  МАН-ын нэр бүхий гишүүдийг үгээр өдөж, хоргоогоод л, /Н.Номтойбаяраас эхлээд  заримд нь бүр хууль зааж өгсөн байх шүү/ ... Тухайн үед хэрхэн хэний өөдөөс юу хэлж яаж “авирлаж”  байсныг нь олон хүн мэдэж байгаа байх.  Харин тэр яагаад АН-ынханы өөдөөс юу ч дуугаралгүй “сүү долоосон гөлөг” шиг сууж байсан юм бол гэж бодохоос л гайхаад бүр аргаа барлаа.  Уг нь тэр тойрогт МАН-ын хоёр ялалт байгуулсаныг би хамгийн түрүүнд мэдсэн, угаасаа л ялах царайтай хүмүүс байсан юм ухааны үг унагаж явсан нь О.Баасанхүү байлтай.   Тодруулбал:  О.Баасанхүү сонгуулийн дараа Өвөрхангай аймагт ажилласан юм байна лээ. Тэр үеэр түүний мэдэрсэн чиг хандлагаар бол “Яах аргагүй МАН-ын хоёр нь ялчихсан л юм байна даа…” хэмээн дүгнэсэн гэх. Дээр хэлсэн Өвөрхангайн хоёр суудлаа луйвардуулахгүй гэсэн МАН-ынхны буйдантай тэмцлийн үеэр ч О.Баасанхүү тэрхүү мэдрэмжээ илэн далангүй хэлж байсан.  Тэгтэл төрийн эрх барьж буй анд нөхдийнхөө өөдөөс ганц үг унагасангүй. Түүндээ  л гэмшиж ингэж суугаа байх. Уг нь тэр мэдрэмжээ АН-ынханд санал болгож, МАН-ынхан дээр байн байн гүйж очоод яриад байсан тэр хуулиа зааж өгсөн бол ч... Би лав алга ташин баяр хүргээд л хамгийн шударга улс төрчөөр тодруулах байсан даа.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ИРГЭН
    ХЭНД ЗАЛБИРАЧ БАЙГАА ВЭ
    2012 оны 11 сарын 04 | Хариулах
  • uchiraa medehgui mangar golog odoo hirtei camcnaasaa salj bh shiv dee chi boov hohoj oodoo garchihaad
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • Хууль зүйн сайдын өмнөөс томроо биз дээ тэмүүжин АН ын хүн биш үү тэнэгхүний мууд дуртай сэтгүүлч минь
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • teneg golog shde
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • азтай алиа салбадай
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Sain mundag huulich sain shniig husie
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • SAIN HULICH
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • njuty
    Энэ хүн тийм их шудрага хүн мөн үүмөн бол сайн л байна
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • шударга байцгааяааааааааа
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • шударга хүн
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • tulgad
    zailuulj barax uu chi uuruu xenii noxoi ve
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Tulga
    Enkhbayriin nohoinuudiig zailuulahgui bol bidniig basamjlan doromjilj baina
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • dabaa
    baasanhvvd bayar hvrgei chi sain hvn
    2012 оны 10 сарын 30 | Хариулах
  • bi ch gesen bayr hurgeh bh shuuuu
    2012 оны 10 сарын 30 | Хариулах
Сонин хачин