
УИХ-ын гишүүдийн 25 суудлыг авсан МАН гурван сарын турш албан ёсны бүлэгтэй болж чадаагүй байгаа билээ. Энэ нь мэдээж УИХ-ын дарга З.Энхболдоос хамааралтай асуудал юм. Учир нь УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барих ёстой гэсэн заалт байдаг. УИХ-ын дарга томилогдох тухайн үед МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын даргыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэн, бүлэг байгуулах хүсэлтээ өргөн мэдүүлээгүй гүрийсэнээс болж өнөөг хүртэл бүлэггүй таваргаж яваа юм. Харин өнгөрсөн буйдантай жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Иймээс УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцсэнээр МАН-д бүлэг байгуулах эрхтэй болох юм. Гэхдээ энэхүү асуудлыг хэлэцэх бүр батлах эсэх нь бас З.Энхболдоос хамаарна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна