
ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуульд холбооны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инже¬нер гэсэн хос мэргэжлээр сурч төгссөн энэ эрхэмийг таних хүн олон болсон. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж багагүй “банга” хүртээд байсан Д.Амарбаясгалан өдгөө ИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй. Аль хоёрдугаар курсын оюутан байхдаа хэвлэл мэдээллийн бизнест хөл тавьсан түүний нэр дээр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг гэх юм билээ. “Миний Монгол” сэтгүүл, “Тэргүүн”, “Сурагчийн мэдээ” бүр “Өдрийн шуудан” сонинд хүртэл Д.Амарбаясгалангийн нэр хаярьяалагдаж байсан гэх. Тэгэхээр түүнийг хэвлэлийн залуухан “магнат” гээд нэрлэчихэж болох талтай. Ямартаа ч удахгүй болох орон нутгийн сонгуульд намаа толгойлон буурал “Баатар”-тай өрсөлдөх гэж буй тэрээр АН-ын эсрэг ашиглах “Пиар”-аа аль хэдийнэ бэлдчихсэн байгаа гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна