
Удтал хүлээсэн тамгаа хууль энэ тэрийг умартан хөгшин ах Д.Дэмбэрэлийнхээ мутараас бус түүний араас өтөлж яваа Л.Цогын “алтан” гараас авч зургаа дахь спекир болсон тэр өдрөөс хойш монгол төрийг бужигнуулж яваа эрхмийг та харж байна. Зандаахүүгийн Энхболд хэмээх төрийн гурван өндөрлөгийн нэг энэ “намхан” эр Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй болоод буй гэхэд буруудах зүйлгүй болов уу. Төрийн ордонд болж байгаа бүх асуудлыг энэ хүний хамааралтай шийдэж байгаа. Тэгэх ч учиртай л даа. Автоматик, телемеханикийн инженер мэргэжилтэй ч эрхэм УИХ-ын дарга маань хорчин зангаараа алдартай бас мэргэшсэн хүн гэдэг. Түүний өмнө гишгэх хорчин Монголд одоогоор олон төрөөгүй байгаа ч гэх юм билээ. Үнэхээр шазруун, хэнийг ч хайрладаггүй, найраанд ордоггүй гээд МАН-ынхан төдийгүй Ардчилсан намын олон хүн тодорхойлдог З.Энхболд УИХ-ын даргын сэнтийд залармагцаа л сөрөг намаа жийж, өөрсдийн хүнээ дагаар оруулсан. УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүг хүртэл сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад өөрийн зөвлөхөөр авчраад суулгачихсан байсныг олон хүн мэдэх. Нам дотроо нэр хүндтэй, бас ч итгэл хүлээн Их хурлын дэд даргаар хүртэл ажиллаж байсан Г.Батхүүг ийнхүү улс төрийн зөвлөхөөр ажиллуулж байсан нь учиртай. Тэгтэл гэнэтхэн зөвлөхөө УИХ-ын гишүүнээр өргөмжлөхөөр дагуулан ирж баяр нь баадайндаа багтахгүй явсан МАН-ын хоёрыг жийгээд орхисон нь ч бас учиртай. Ямартаа ч анх идэр залуудаа Эрдэнэтийн Отгонбилэг нараас ч айж зүрхшээгээгүй түүнийг УИХ-д сонгуулахгүй гэж шалтаг бүхнийг хийж байсан ч дийлдээгүй гараад ирсэн гэхээр гурван хүүхдийн эцэг З.Энхболд өдгөө төрийн өндөрлөгт гаран алх, тамгаа бариад сууж байгаа болохоор хэнд ч үл дийлдэгдэх байх даа. Та минь.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна