
МАН-д Сэлэнгэ аймгаас ганц суудал зулгааж ирсэн энэ эрхэм бол Ж.Эрдэнэбат. Ингэж танилцуулахын учир нь түүнийг Сэлэнгийхэнээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бараг ийм хүн Их хуралд сууж байгаад гайхах нэгэн ч байгаа болов уу. Учир нь тэрээр Сэлэнгэ аймгийн засаг ноёноор ажиллаж байгаад өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулан төрийн ордонд орж тугандаа мөргөсөн тэр цагаас хойш түмний өмнө битгий хэл сонгосон нутгийнхаа ард түмнийг тоотой эргэсэн эрхэм. Түүгээр ч барахгүй “юм ярьдаггүй” гишүүдийн тоонд нилээн дээгүүр цохиж яваа. УИХ-ын гишүүн болоод дөрвөн сарын хугацаа өнгөрөхөд амаа ч ангайлгаагүй нам “гүрийсэн” тэрээр саяхан өвөрхангайн хоёр нөхрийнхөө төлөө өмөлзөж буйданд тухалсан хүмүүсийн нэг. Тэгэхдээ “Аргаа барахдаа ингэж сууна” хэмээх ёстой л аргаа барсан хариулт өгч суусан. Гэхдээ энэ үгээрээ Ж.Эрдэнэбат гишүүн дээрх тодотголыг хусаж амаа ангайлгасан ах нарын эгнээнд орсоныг онцлох хэрэгтэй биз ээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна