УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилсон гэнэ. СЕХ-ны шийдвэр гаргаагүй байхад Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргүүлэх бэлтгэлийг хангах үүргийг УИХ-ын Тамгын газарт УИХ-ын дарга З.Энхболд өгсөн тухай мэдээлэл алдагдсан нь түүнийг ийнхүү ажлаас халах шалтгаан болсон аж. Түүний оронд “АПУ”-гийн Г.Батхүүгийн хөрөнгө оруулалттай “NTV” телевизийн редактор Энхтуяаг томилсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна