МҮАН-ын дарга М.Энхсайханыг Сангийн сайд болно хэмээн ярьж байсан ч тэрээр Засгийн газарт орж чадаагүй. Түүнийг эвслийн Засгийн газарт багтсан намын тэргүүн гэдэг утгаар нь, бүр "Шударга ёс" эвслийн гол хүмүүсийн нэг гэдэг утгаар нь заавал албан тушаал өгөх ёстой гэж үзэгсэд зөндөөн байсан. Тэгвэл өчигдөр орой Төрийн өмчийн хороо хуралдаж түүнийг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компаний гүйцэт¬гэх захирлаар томилсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна