Яг энэ цаг мөчид олон нийтийн анхаарлыг МАН-ынханы “этүүт” татсан хэвээр байх шиг байна. Тэгэхээр энэ жүжгийн “спонсор” С.Чинзоригийн талаар товчхон өгүүлэх хэрэгтэй биз.
Тэрээр энэ тойрогт хоёр дахь удаагаа “аз туршиж” оролцсон ч харамсалтай нь ийм байдалд хүрчихлээ. Уг нь С.Чинзориг өнгөрөгч сонгуулиар илт давуу ялалт байгуулсан хэмээн хөөрч, юу юугүй л есөн хөлт цагаан тугнаа мөргөчих гээд байсан ч өрсөлдөгчид нь түүнийг сонгуулийн хууль зөрчсөн гэж гомдол мэдүүлснээс болж ийн баларч байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хэдийнэ гарч, түүнийг гэм буруутай хэмээн шийдвэрээ гаргачихаад байгаа. Гэхдээ энэ нь яс юман дээр хангалттай баримт энэ тэр байхгүй юм гэнэ лээ. Өвөрхангайнхан ч нутгийн хүүгийнхээ төлөө байж, түүнийгээ аваръя гэж ирсэн. Талбайгаар л түм бужигнаж байна. Тэгээд ч аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргын албыг хашдаг болохоор түүнийг нутгийнхан нь мэдэхийн дээдээр мэддэг юм билээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын Бага хурлын гишүүн гээд улстөрчийн хувьд хэдийнэ буурь суусан энэ эрхэмд улс төр хатуурхаад байна уу аль эсвэл АН-ынхан түүнд “илүүрхээд” байна уу. Ёстой бүү мэд. Ажилласан туршлага, хувь хүний ноён нурууг нь бодохоор УИХ-д байх ёстой хүний нэг гэж хэлж болно. Тэр бүү хэл С.Чинзориг Тайвань, Швед, Японд гээд л бас ч гэж боловсролын салбарт овоо хэдэн сургууль дүүргэчихсэн бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Төрсөн нутаг Өвөрхангайгаасаа ажлын гараагаа эхэлж байсан энэ хүн хэний ч аавын хүү тийм удаанаар оршин тогтнож чаддаггүй НХХЯ-ны дэд сайдын суудалд найман жил суучихсан лут эр гэнэ лээ. Ямартаа ч 20 гаруй жил төрийн албанд ажиллахдаа тэр анх удаагаа ийнхүү том шуугиан дэгдээж байгаа нь түүний хувьд их “омогшил” юм шүү.
Сэтгэгдэл байхгүй байна