Яг одоо төрийн ордонд болж буй үйл явдлыг СЕХ-ны шинэ дарга Ч.Содномцэрэнгийн томилгоотой холбон үзэж улс төрийн зорилготой, хэт намчирхсан томилолт хэмээж байгаа хүмүүс цөөнгүй. Тиймээс төрийн ордонд болж буй үйл явдлын талаар болон сонгуулийн ерөнхий хорооны шинэ даргын талаар бие даагчдын төлөөлөл УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас дараах тайлбарыг авлаа.
Бид нарын хувьд аль нэг намын талд орно гэсэн ойлголт байхгүй байна. Шударга ёс хаана байна бие даагчид тэнд байх болно. Ард түмний хүсэн хүлээж буй сонгуулийн үр дүнг шүүхээр өөрчилдөг буруу жишиг тогтох вий гэдэгт бид эмзэглэж байна. Хуучин бол Өвөрхангайн тойрогт АН-ынхан мөнгө тараасан гэж тус аймгийн өөрийнх нь намын дарга Хасбаатар мэдэгдэл хийж байсан. Үүнийг нийт ард түмэн мэдэж байгаа. Тэгтэл одоо нөгөө намынх нь хүмүүс мөнгө тараасан буруутан болоод явчихаж байна. Шүүхийн анхан шатны дүгнэлт гараад улмаар сонгуулийн хороо бүртгэж аваад, тангарага өргүүлэх болсон явдал бол хөнгөн гоомой, түргэдсэн явдал гэж үзэж байгаа. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүх гэж байдаг. Үүнийг эс тооцож шууд ингэж хандаж байгаад бие даагчид бид эсрэг байр суурьтай байна. Харин СЕХ бол төрийн алба. Төрийн албыг намчирхаж болохгүй л дээ. Гэхдээ СЕХ-ны шинэ дарга бол хуучин АН-ын угшилтай хүн.
Сэтгэгдэл байхгүй байна