МАН-ын лидерүүд чуулганы танхимын хаалгыг бүчиж төрийн ордонд “элэглэлийн засгийн газар” тоглолтоо амжилттай зохион байгуулсаар л…
Эднийг харсан хүмүүс ихэнхи нь л жуумалзаж дооглонгүй аястай алхаж буйг нуух юун. Гэхдээ бүгдээрээ тэдэнд юу ч хэлээгүй. Харин УИХ-ын О.Баасанхүү жинтэйхэн хэдэн үг МАН-ын архаг гишүүдэд болон Ц.Нямдоржид хандаж хэлээд авсан юм.
Та нар ингэж суудаг байсан юм уу. Та нарыг бид Н.Энхбаяр даргыг баригдахад ингэж суугаасай гэж их хүссэн. Тэр үед та нарыг тэнд ингэж эсэргүүцэл илэрхийлж суусан бол бид өнөөдөр та нартай хамт сууж болох байсан. Н.Энхбаяр гэдэг хүн та нарын дарга байсан хүн шүү дээ. Тэр үе яагаад та нар дуугарахгүй байсан юм. Юм чинь ийм байдаг байхгүй юу. Өчигдөр танай найзыг оролдоход дуугараагүй бол, өглөө танай ахыг оролдоход дуугараагүй бол одоо та нарыг оролдоход хэн ч дуугарахгүй гэдэг л болчихоод байна ш дээ. Гэхдээ би бол шударга талд нь байна. Бид шударга үнэний талд зогсоно. Угаасаа дуугарч байгаа ш дээ. Тэгсэн болохоор л өнөөдөр чуулган хуралдаанаа хийж чадахгүй ирц бүрдэхгүй, тэдгээр хүмүүс тангарагаа өргөж чадахгүй байгаа. Гэхдээ дэмжих дэмжихгүйдээ гол биш бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тэр тойргийн хороо татан буугдсанд би их гайхаж байгаа. Тэгэхээр шүүхээр яваад ч утгагүй болчихож байгаа байхгүй юу.
Бас нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр хэлмэгдүүлэлт болоод байна, хэлмэгдүүлэлт явагдаад байна гэж хүн бүр ярьж байгаа. Тэр үед үнэхээр МУ-ын Ерөнхийлөгч байсан хүнийг боловсролгүй хүн гээд шүүх гэж байгаа шүүгч нь өөрийн гараар СЕХ-нд өгч байсан. Тэр үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж та бүгдийг харж байсан. Юу ч дуугараагүй, яриагүй. Тэр үед таныг ингээд сууж байсан бол ямар шударга хүн бэ гэж бодох байсан. Үнэхээр харамсаж л байна. Та нарын ярьж байгаа надад таалагдахгүй байж болно. Гэхдээ бид та нарт ярих эрх олгохын төлөө явна.
Сэтгэгдэл байхгүй байна