Төрийн ордоны дотор,гаднагүй лоозон барьж хууль ярин “ура” хашгирсан хүмүүс байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Тэгвэл хоёр талын тэмцэл улам хурцдаж ордоны гадна байгаа МАН-ын генсек Г.Занданшатараар ахлуулсан тэмцэгчид төрийн ордон тойрон “аялаж” өөрсдийн намын харьяалалтай биш л бол ордонд орж гарахыг үл зөвшөөрөн “хаанчлал” тогтоогоод байна. Харин ордонд байгаа намынхаа даргаараа ахлуулсан УИХ-ын гишүүд 15 цагт үргэлжлэх ёстой байсан чуулганы танхимын хаалгыг таглан та бүхнийг харж байгаачлан элдэв үгсээр дүүрэн цаас барин сууж байна. Ёстой “Эр хүн тамга ч барина, лоозон ч барина” гээчийн л юм болж байх шиг байна. Бараг түүхэндээ анх удаагаа ийнхүү жагсаал маягийн юм хийж суугааг харсан АН-ынхан болон улс төрийн хүрээнийхэн тэднийг “энэхүү тэнэгтэлээ эртхэн болих хэрэгтэй” хэмээн өөр хоорондоо ярьж сууна лээ. Харин хамтарсан засгийн газрын хүлгийн жолоог атгалцсан “Шударга” нөхдүүд хэдийгээр МАН-ынхантай сандалд хуваалцан суухгүй байгаа ч тэдний тэмцэлийг далдаас дэмжиж хүч нэмэх талаараа хэлсэн. Тиймээс ч МАХН-ын гишүүд чуулгандаа оролцохгүйгээ мэдэгдээд байгаа юм. Мөн тэднээс гадна бие даагч гурав ч МАН-ынханыгаа дэмжиж байгаагаа илэрхийлээд авсан.













Сэтгэгдэл байхгүй байна