Ерөнхийлөгч өө бид архийг биш сүүг сонгосон!!!, Ардын хүү ялж болдоггүй сонгууль уу, Ерөнхийлөгч өө сэрээч ээ!!!, Шүүх, цагдаа, поркурор АН-ын гарт орлоо!!!, Г.Батхүү, Д.Зоригт нар ичээч!!!, Өвөрхангайчуудын сонголт С.Чинзориг 23494, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 санал
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн сонгогчдын санал хураалтын дүнгийн тухай СЕХ-ны 148 тоот тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболдод хэдхэн хоногийн өргөн мэдүүлсэн.
Тэгэхдээ Өвөрхангай аймгийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын 40,39 хувийн санал авсан нэр дэвшигч Г.Батхүү, 34,02 хувийн санал авсан Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болох талаар танилцуулсан билээ. Үүний дараагаар дээрх хүмүүсийг УИХ-д гишүүнээр батламжлах талаар МУ-ын Ерөнхийлөгчид хүртэл мэдүүлээд байсан юм. Уг нь энэ тойргоос Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг ялалт байгуулсан хэмээн сонгуулийн дүн гармагцмэдэгдэж байсан ч дээрх эрхмүүд сонгуулийн хууль зөрчин архи тараасан хэмээн хэд хэдэн шатны шүүхээр ороод байсныг бид өмнө нь мэдээллэж байсан. Харин өнөөдөр өглөөнөөс төрийн ордны зүүн болон баруун хаалган дээр өвөрхангай аймгийн сонгогчид жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Хүн амын тоогоороо Монгол улсад хоёрдугаарт бичигддэг Өвөрхангай аймгийн 70 мянга гаруй сонгогчдын төлөөлөл болон МАН-ын гишүүд уг жагсаалд оролцон хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаа нь энэ аж. 





Сэтгэгдэл байхгүй байна