Дундговь аймгаас өмнөх сонгуулиар Х.Наранхүү хэмээх эрхэм УИХ-д суудал авч дөрвийн дөрвөн жил амаа өмхийртөл дуугүй сууж “Корелла” хэмээх алдрыг зүүн алга болсон гэдгийг хүн бүр тэр тусмаа сонгогчид нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харин энэ жилийн сонгуулиар олноо мөнгө хөрнгө ихт говийн “Баян намсрай” хэмээн алдаршсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү сонгогдож “амида” ахынхаа адилаар амаа ангайлгахгүй гэж зүтгэх бололтой гэж ярих хүн олон байв.
Тэгтэл УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүү Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр баялгийг нь ашигласан газруудыг нөхөн сэргээх энэ тэр асуудлаар овоо хэдэн даацтай үг амнаасаа унагаж ажиглаж суусан ард түмнийг гайхшируулаад авсан гэнэ шүү. Ямартаа ч энэ хүн ярьж чаддаг гэдгээ нэг сайн харуулаад авлаа. Амжилт хүсье. Олон зүйлийг талаар ярьж, олон ажлыг амжуулаарай энэ дөрвөн жилд.
Сэтгэгдэл байхгүй байна