Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцлоо
2012/10/17

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн сонгогчдын санал хураалтын дүнгийн тухай СЕХ-ны 148 тоот тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48,2 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49,3 Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,3 дахь хэсгийг тус тус үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос 148 тоот тогтоол гаргажээ. Тогтоолоор УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт сонгуульд оролцсон нийт сонгогчдын 40,39 хувийн санал авсан нэр дэвшигч Г.Батхүү, 34,02 хувийн санал авсан Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын даргад өргөн мэдүүлж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • sodnomtseren ene yavch sain hun bishee
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
Сонин хачин