Нэр дэвшигчдийг 20-нд зарлана
2012/10/15

Холимог тогтолцоогоор явагдах орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах  хугацаа дуусгавар болсон.  Хуулийн дагуу нэр дэвшигчдийг бүртгүүлсэн өдрөөс хойш тойргийн хороод хэлэлцэж, нэр дэвших эрхийг нь олгох бөгөөд энэ сарын 20-нд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлах юм. Ер нь ирэх орон нутгийн сонгуульд долоон нам, хоёр эвсэл оролцох тухайгаа мэдэгдэн батламжаа гардаад байгаа. Тухайлбал, МАН, Ардчилсан нам, ИЗНН, МУНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МҮАН, мөн МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслүүд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Учир нь, улстөрийн нам, хүчнүүд тухайн орон нутгийн онцлогоос шалтгаалан зарим тойрогт МАХН нь ИЗНН-тай, заримд нь МҮАН-тай эвсч сонгуульд оролцох болсон байна. Хэдийгээр энэ нь хачирхалтай санагдах мэт боловч хууль зөрчөөгүй, байж болох хувилбар гэж ажиглагчид тайлбарласан байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин