УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж өмнөх зөвлөлийн бүрэлдэхүүний бүрэн эрх дууссан тул шинээр томилохоор болсон юм. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил олгогчид, МҮЭ зэрэг байгууллагаас төлөөлөл оруулах бүрэлдэхүүнд МҮЭ-ээс орох гурав, Ажил олгогч эздийн холбооны гурван хүний саналыг УИХ-ын даргад мэдүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт УИХ-аар уг нэрсийг хэлэлцэхээр болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа өгөх хэрэгтэй хэмээн түүнийг УИХ-ын гишүүний зэрэгцээ тус газрын ерөнхийлөгчөөр ажилах нь зохисгүй ухааны юм ярьж багагүй маргаан дэгдээгээд авсан. УИХ-ын дэд даргыг дуэлд дуудаж хэл ам нь “хурцхан” байгаа С.Ганбаатар гишүүн ч дуугүй байлгүй “МҮЭ их хурлаа хийгээд хэнээрээ ерөнхийлөгч болгох вэ гэдгээ шийддэг. Би МҮЭ-ийн ерөнхийлөгч хэвээрээ байгаа. Зөвлөлд хэнийг оруулахаа МҮЭ дээр очиж ярина. Даатгуулагчид өөрсдөө шийдэх байх аа. Намайг солих эсэхээ ч тэд шийднэ” гэх зэргээр хариуг нь хөнгөхөн шиг бариад авна лээ. 

Сэтгэгдэл байхгүй байна