“Эрдэнэс Тавантолгой”-г энэ хүн удирдана
2012/10/12
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний дараагаар түүний орыг залгамжлах хүнийг хайж эхэлсэн. Энэ нь улс төрийн “лобби”-той томилгоо болох нь тодорхой болсон хэмээн олон хүн ярьж байсан. Мэдээж засгийн эрх барьж байгаагаараа АН-ын харьяат хүмүүн байх ёстой биз. Тэгвэл тэр эрхэм нь олны таамаг ёсоор УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь байж.  Тус компаний удирдах зөвлөлийн хурлаар түүнийг томилсон гэх.  Уг нь Я.Батсуурийг Дорноговь аймгийн засаг даргын суудалд суухаар болж байгаа хэмээн гадуур шуугиж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин