Э.Батшугартай харьцдаггүй гэнэ
2012/10/10

Монголбанкны ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгчөө томилдог байгаасай гэж УИХ-ын эрхэм түшээ М.Зоригт байнга боддог гэнэ лээ. Тэр ч бодлоороо саяхан болж өнгөрсөн Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн томилгоонд тааламжгүй байгаа бололтой. “ Монголбанкны доторх тодорхой асууддыг хариуцсан дэд ерөнхийлөгчийг УИХ томилж байгаа нь энэ банкны дотоод үйл ажиллагаанд хэтэрхий ороод байгаа юм шиг надад санагддаг. Гэхдээ яахав хууль нь байгаа болохоор баталж л байх шиг байна. Гэхдээ л хуулиа өөрчлөх ёстой юм болов уу” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байлаа. Түүгээр ч барахгүй экс Ерөнхийлөгчийн хүү шинэхэн дэд Ерөнхийлөгч Э.Батшугартай өмнө нь харьцаж байгаагүй болохоор мэдэхгүй, сайн танихгүй юм гэнэ дээ.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин