МАН орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ намын анхан шатны үүрүүдээр нээлттэй хэлэлцүүлж, нэр дэвшигчдээ сонгож дууссан талаар өчигдөр мэдээллэсэн.
Тус намаас орон нутгийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байх болно гэж тус намын Ерөнхий бичгийн дарга Г.Занданшатар албан ёсоор мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр МАН-ын албадын дарга нар солигдсоныг тэрээр дуулгасан бөгөөд үүнд удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар Ш.Раднаасэд, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Б.Хажидмаа, Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар Б.Цогтгэрэл, Намын байгуулалтын хэлтсийн даргаар Ч.Жаргалсайхан, Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар Н.Дэмбэрэл нар томилогдсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна