Халзагнах байлаа
2012/10/08

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар өнөөдөр Төрийн ордонд халз мэтгэлцэхээр өдрөө товлоод байсан.  Гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт болон холбогдох бусад албан тушаалтныг уг гэрээг алдаатай байгуулсан хэмээн үзэж халз мэтгэлцээнд дуудаад байсан юм. Тэрээр сарын өмнө "Оюутолгойн гэрээ алдаатай байна уу, оноотой байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүсийг суулгаж байгаад нээлттэй ярилцъя. Засгийн газар мэргэжлийн бус шийдвэр гаргасны төлөө 2.7 сая Монгол бүгдээрээ уул уурхайн гэрээний мэргэжилтнүүд болчихлоо. Би 46 хоногийн өмнө халз мэтгэлцье гэдгээ дуулгасан. Хэн нь буруутай болохыг шийдье гэсэн ч ирсэнгүй. Тэгвэл өнөөдөр хугацаагаа зарлая. Аравдугаар сарын 8-ны даваа гаригт 12.00 цагаас дуэльд дуудаж байна" хэмээж байсан. Түүний "урилга"-ыг ч С.Баярцогт гишүүн хүлээн авснаа мэдэгдсэн юм. Гэвч тэр торгон агшинг хүлээж суусан хүмүүсийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт гомдоогоод авав бололтой. Ямартаа ч өнөөдөр биш өөр нэгэн өдөр халзагная гэсэн гэнэ.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Real CSKA 2 tentseh magadlal hed bilee Erguu mal
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
  • 25-аар гарсан Бор-Өндөрийн уурхайн царай сайнгүй л харагдаж байна лээ дээ Шарынгол Шивээ ихэнхи нь л иймэрхүү байгаа
    2012 оны 10 сарын 08 | Хариулах
  • Ноён Солиот хоцрохыг хүссэнгүй Эрдэнэ Ганхуяг мэт нь сангийн ажил хийгээд ирэхээрээ Оюу толгой уул уурхайгаар шоудах хэрэггүй ойлгож
    2012 оны 10 сарын 08 | Хариулах
Сонин хачин