МАХН-ынхан яг яах гээд байна
2012/10/08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Энхбаярын Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг чуулганы хуралдаанд оролцсон 48 гишүүний 41 нь дэмжсэн гэдгийг хүн бүр мэдсэн байх. Харин чухам яагаад ийн Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр сонгосон нь бүү мэд.  Уг нь энэ залууг УИХ-ын гишүүн болно хэмээн хэлтэй амтай бүхэн ярьж байсан. Тэр бүү хэл Татварын Ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатарыг хүртэл эцгээрээ гуйлган байж тангарага өргөхийг нь хойшлуулаад байсан удаатай. Гэвч Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүн болгохоор Э.Батшугарын амыг нь энэ суудлаар таглаадахсан болохоор ногоон гэрлээр ноён Ц.Оюунбаатар Их хуралд суух нь тодорхой болов. Ямартаа ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн хэлсэнээр өнөөдрийн МАХН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудал эцэслэж тус намынхан хэнийгээ энэ суудалд залахаа шийдэх учиртай гэнэ лээ.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Сарандаваагийн багш
    Ганбаатар Энхбаяр 2 хол гүйнэ ээ Энхбаяр нүхэнд унана Ганбаатар дээшээ харж унана
    2012 оны 10 сарын 09 | Хариулах
Сонин хачин