Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог системээрээ явагдсанаараа онцлогтой. МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс намын жагсаалтаар З.Баянсэлэнгэ гэх эмэгтэй сонгогдож, УИХ-ын гишүүн болсон нь олны нүдийг орой дээр нь гаргасан явдал байв. Экс Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шуурганд дунд амиараа тэнчин тавьж, үхэн хатан гүйж, өлсөж энэ тэр болсныхоо хүчээр хороон засаг даргаас шууд УИХ-ын гишүүн болж гэнэт цоорсон энэ эмэгтэйн талаар элдэв “шум” хаа сайгүй тараад байгаа. Сонгуулийн тухай шинэхэн хуулинд заасан азтан тодруулах сугалаанаас хонжвор хожсон энэ эрхмийн талаар “Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг, энэ Баянсэлэнгэ лав биш ээ, бусад нь за яахав дээ” гэх хүмүүс цөөнгүй. Угтаа бол ард түмний төлөөлөл төрд байна хэмээх онолоос үзвэл бас ч гэж байвал зүйтэй гишүүдийн нэг нь тэр. Амьдралаас тасархай, тансаг өссөн, зарим нэгэн “элит” гаралтай гишүүдээс хавьгүй дээр, гэр хороололд төрж өсөн, өдий хүртэл тэндээ л амьдарч яваа Баянсэлэнгэ хаа очиж хар бор амьдрал мэддэгээрээ хэнийг ч дагуулахгүй болов уу. “Жор мэдэхгүй эмчээс pовлон үзсэн чавганц дээр” гэсэн ардын үнэн үг байдаг. Ирэх 4 жилд юу хийхийг нь харж л байя. “Сразу Майор” гэдэг шиг Хороон даргаас шууд л УИХ-ын гишүүн болсон энэ шавилхан бүсгүйн ажилласан туршлага, алдаа оноог дэнслэхэсээ илүүтэй ард түмнээ, ядарсан зүдэрсэн олноо хэн сайн мэдэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Ямартаа ч Их хуралд сууж байгаа эрхмүүдээс З.Баянсэлэнгэ шиг гэр хороололд амьдардаг хүн байхгүй.
Тэгээд ч “Шударга ёс” эсвэлээс гурван гишүүнээ тангараг өргүүлэлгүй түр түдгэлзүүлэхэд ч түүнийг оруулаагүй. Уг нь гавьяат хуульч Ц.Оюунбаатар, өмгөөлөгч О.Баасанхүү нарын аль нэгний оронд энэхүү хороон дарга бүсгүйг түдгэлзүүлчихэж болох л байсан. Гэвч тэгээгүй. Энэ ч учиртай биз. 




Сэтгэгдэл байхгүй байна