Барилга шалгаж явна О.Баасанхүү
2012/10/03

Барилгын салбарт дараалан гарсан ослууд хэд хэдэн хүний амь насыг авсан нь барилга дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник технологийн чанар стандарт алдагдсанаас болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-аас Барилгын тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсэгт багтсан гишүүд шалгалт хийж, дүгнэлт гарган танилцуулж байгаа билээ. Харин өнөөдөр уг ажлын хэсгийн гишүүн О. Баасанхүү нийслэлийн Нэгдүгээр сургуулийн замын урд баригдаж буй барилгад шалгалт хийж байгаа аж. Уг барилга нь Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо баригдаж буй болохоор хүүхдийн сурах орчинг аюултай болгож байгаа эсэх дээр гол анхаарлаа хандуулан шалгана гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин