МҮАН-ын дарга М.Энхсайхан сонгуульд ялагдсан биш ёстой л нэг нам дуугүй байгаа. Бүр дуугүй суух нь түүнд таалагдаж байгаа гэнэ лээ. Энэ талаараа ч М.Энхсайхан дарга “Тэгээд ч юугаа хэлэх билээ. Сонгууль боллоо, ард түмэн саналаа өглөө. Хэн нь илүү дуугарч хэн нь хойшоо суухыг шийдээд өгсөн шүү дээ. Ард түмэн Ардчилсан намд төр барих санаачилгыг атгуулж, Ардын намд ёстой нэг дуугарсан шиг дуугарах эрхийг өгсөн. Бид, МҮАН-ынхан авсан саналдаа тохируулж дуугарсан нь дээр” хэмээн нэгэн ярилцлагадаа тэмдэглэсэн байна лээ. Үнэхээр ч экс гишүүн М.Энхсайхан засгийн газарт сангийн сайдаар суух боломжоосоо татагалзсан. Дээрээс нь хамтрагч намын нөхөр Н.Энхбаяртайгаа таарамж муутай байгааг хэлэх үү. Тиймээс хэмжээндээ дуугараад л хэн нэгнийг оролдохгүйгээр нам гүмхэн улс төр хийхээр болсон бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна