
Үндэсний хэмжээнд хүн бүрийн эрх, эрх чөлөөг үр дүнтэй хамгаалах, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш эрхийг төлөвшүүлэх, Монгол улсын үндсэн хууль, олон улсын холбогдох гэрээ, конвенц, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл, санал солилцох боломжийг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг олгох гэнэ. Энэхүү олон талт зөвөлгөөн нь маргааш төрийн ордонд болох бөгөөд УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Жендэрийн үндэсний хороо, “Монфемнет” үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд зохион байгуулах талаар УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн дарга УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн юм.
Хөтөлбөр
14:00-14:30 Нээлт:
• Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга
• Л.Гансүх, Жендэрийн үндэсний хорооны Дэд дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх
• Аржентина Матавел, НҮБ-ын ХАС-ийн Суурин төлөөлөгч
• С.Дондов, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн; Иргэдэд туслах Хүний эрхийн төвийн Тэргүүн
14:30-15:30 Хэлэлцүүлэг өдөөх танилцуулга:
• Жендэрийн тэгш эрхийг хангах үндэсний механизмын тухай олон улсын зөвлөмжүүд, төрийн үүрэг, амлалт.
Д.Сүхжаргалмаа, Жендэрийн шинжээч
• Жендэрийн тэгш эрхийн механизмууд – бусад орны туршлага, жишээ.
Сьюзан Базилли, Олон улсын зөвлөх
• Монголд жендэрийн тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизмын зураглал.
Т.Ундаръяа, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч
15:30-15:45 Завсарлага
15:45-16:45 Нээлттэй хэлэлцүүлэг
16:45-17:00 Хаалт:
• Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна